НИЙГМИЙН УХААНЫ НЭГДЛИЙН ТАНИЛЦУУЛГА



Зүүн гар талаас: БТА, БТТА, спортын мастер, тэргүүлэх зэрэгтэй Орос хэлний багш Б.Ганхуяг, Түүх- нийгмийн ухааны багш О.Батчимэг, боловсрол судлалын магистр, заах аргач зэрэгтэй англи хэлний багш М.Уранмандал, Монгол хэл, уран зохиолын багш М.Уянга, С.Одонтуяа, Хөгжмийн багш БТА Ч.Олзбаяр, боловсрол судлалын магистр, тэргүүлэх зэрэгтэй англи хэлний багш Г.Солонго

Г.Солонго ахлагчтай заах аргын нэгдэл нь “Хүүхэд бүрийн ялгаатай байдлыг харгалзан, хоцрогдолгүй, амжилттай суралцахад сургалт үйл ажиллагаагаар чиглүүлэн, сурагчдын бүх талын тасралтгүй хөгжлийг дэмжин ажиллахад” чиглэнэ Тэргүүлэх үйл ажиллагаа Сурагчдын өөрийн удирдлагатай суралцах арга зүйд тулгуурлан Kahoot хичээл тэмцээнээр сурагчдын хоцрогдлыг бууруулах, чадварыг хөгжүүлэх. “Титэм” бийрэн бичлэг, “Цагаан морь”, “Vocucard”, “Орхоны Уянга” дугуйлангаар сурагчдын бүтээлч сэтгэхүй, авьяасыг хөгжүүлэн ажилладаг.